Ж.Дарханбаатар:Байгаль орчиндоо ээлтэй хөдөлмөр эрхэлж байгаагаараа бахархдаг
Иргэн Дарханбаатар хуванцар хог хаягдлыг анхан шатны боловсруулалтад оруулдаг цехийг 18 жилийн турш ажиллуулсан байна. Цехийн тогтвортой үйл ажиллагааны үр дүнд орон нутагтаа цөөнгүй ажлын байрыг бий болгосон байна.
Ковидын нөлөөгөөр яг өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл зогссон байна. Үйлдвэрлэл явуулдаг цехэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэсэн 40 орчим мянган тонн хуванцар савыг буталж бэлтгэсэн байна.
Хуванцар хаягдлыг цэвэр, хатуу, гялгар уут, элдэв гэж ангилан ялгасан байлаа.
Гялгар уут, элдэв төрлийн хуванцрыг дотоодын үйлдвэрүүд худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол ундаа усны савыг анхан шатны боловсруулалт хийж жижиглэн хэрчиж экспортолдог. Энэ төрлийн хуванцрыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл монгол одоохондоо байхгүй.
Энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулах амаргүй. Тоног төхөөрөмж шинэчлэх, хүн хүчээ нэмэгдүүлэх хэрэгцээ бол байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тасралтгүй явуулж ирлээ. 200 орчим жил хөрсөнд задардаггүй хуванцрын хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хөдөлмөрлөж байгаа ажлаараа бахархдаг гэж байсан юм.