Дархан-Уул аймаг: “Түмэн газрын цайны зам” ОУ-ын аялал жуучлалын холбоонд элсэх хүсэлт гаргалаа – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан-Уул аймаг: “Түмэн газрын цайны зам” ОУ-ын аялал жуучлалын холбоонд элсэх хүсэлт гаргалаа

Монгол, Хятад, Орос гурван улсын соёл, аялал жуучлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам” олон улын аялал жуучлалын холбоонд элсэх хүсэлт гаргалаа.
Ази Европыг холбосон олон улсын төмөр зам, авто замын тэнхлэгийн дагуу Өрмөгтэй, Дэрст булан зэрэг хоёр морин өртөө нь тус аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг нь “Түмэн газрын цайны зам”-ын дагуух аялал жуучлалыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд “Аялал жуучлалын мастер төлөвлөгөө 2030”-д тусгагдсан “Цайны замын жишиг өртөө, аялал жуучлалын цогцолбор байгуулах” зорилтыг Монгол улсын аялал жуучлалыг хөгжүүлэх бодлого стратегитай уялдуулан ажиллаж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хурлын үйл ажиллагаа Дархан-Уул аймагт болж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button