НийгэмХураангуй мэдээ
Айлын өвөлжөөнд хураалттай өвс шатжээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт айлын өвөлжөөнд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангйин алба хаагчид ажиллаж, богино хугацаанд галын тархалтыг зогсоон, гал түймрийг бүрэн унтраажээ. Гал түймрийн улмаас өвлийн бэлтгэлд нөлөөлөхүйц хэмжээний хадлан, өвөлжөө шатсан боловч хүний амь нас, эрүүл мэндийн хохирол гараагүй байна

Иргэд, малчид та бүхэн:
• Өвс, тэжээл хадгалах бүсэд ил задгай гал хэрэглэхгүй байх
• Цахилгаан хэрэгсэл, халаагуурын аюулгүй ажиллагааг хангах
• Салхи шуургатай үед гал, үнс нурамтай болгоомжтой харьцах
• Ойролцоо утаа, угаар, галын эх үүсвэр илэрвэл даруй мэдэгдэх
• Гал унтраах анхан шатны хэрэгслийг бэлэн байлгах



