Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ
Ж.Стамбул Хөдөлмөрлөж чадвал зэвтэй төмөр ч сайхан хоол болдог
Олныхоо дунд л хөдөлмөрлөж явах сайхан. Тэр дундаа өөрийнхөө чадах зүйлээр бусдад хэрэг болох ямар нэг юм хийж байгаа цагт миний хувьд амьдралын аз жаргалыг мэдэрдэг гэж хэлэх түүнийг Стамбул гэнэ.
Туркийн нийслэлээрээ дуудуулах алдараа нэрийдсэн буурал сахалтай өвөөгийн сүх эх орны дөрвөн зүг захиалагчтай болж, сүхний өвөө гэдгээрээ олон түмний танил болжээ.Хүмүүсийн хайр ивээл идэж амьдрах үнэхээр сайхан. Олон түмний энэ их хайрыг харахаар нэг өдөр ч амрах дургүй. Ажиллаж л байвал бие эрүүл, ухаан саруул, олонтойгоо бужигнах сайхан гэв.
Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг үгийг үг хэл, үйл хөдлөлөөрөө илэрхийлэх инээд цацруулсан яриа хөөртэй, эрхэм хүмүүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.