Нөөцийн мах бэлтгэхэд 300 сая төгрөг зарцуулна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Нөөцийн мах бэлтгэхэд 300 сая төгрөг зарцуулна

Махны үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн худалдан авалтад зориулан үйлдвэрийн аргаар боловсруулж савласан мах худалдаанд гаргадаг. Ирэх хавар худалдах 102 тн мах нөөцлөхөөр аймгийн ЗДТГ “Дархан мах эрдэнэ комбинат” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Нөөцийн мах бэлтгэхэд зориулж 300 сая төгрөгийг орон нутгийн төсөвт баталсан гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд мэдэгдсэн байна
Жил бүрийн хавар махны нийлүүлэлт багасдаг, түүнийг дагаж үнэ нэмэгддэг тул иргэдийн хэрэглээнд тохируулан хонь, үхэр, ямааны махыг 2 болон 3 килограммаар савлан хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, хүртээмжтэй байдлаар худалдаалах юм байна.
Жилд дунджаар 130-200 тн нөөцийн мах бэлтгэдэг байна
Шалгаруулалтад тэнцсэн дээрх компани нь 12 дугаар сард багтаан махаа нөөцөлж дуусгах бөгөөд хадгалалтын нөхцөл, хөргөлтийн систем, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих комисс ажиллах юм байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button