НийгэмХураангуй мэдээ
Хог ангилах төмөр торон хогийн савуудыг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулна
Дархан хоггүй ирээдүй ТББ-аас санаачлан Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Хуванцар ангилах сав төсөл хэрэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд хуванцар хог хаягдлыг ангилах 20 ширхэг төмөр торон сав хийсэн байна. Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулж иргэдийг хогоо ангилан ялгах сэтгэлгээ суулгахыг зорьж байна.
Төмөр торон хогийн савыг Дархан политехникийн сургуулийн гагнуурын ангийн сурагчид, багштайгаа хамтран дадлага ажлын хүрээнд 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Дадлага ажлаар олон чадамж эзэмшсэн тухай сурагчид ярьж байсан юм.