НийгэмХураангуй мэдээ
Малчин баг ил задгай хог хаядаг айл өрхүүдэд арга хэмжээ авч байна

Малчин багийн Хөтөл хорооллын хэсэгт зарим айл өрх ахуйн хог хаягдлаа ил задгай хаяж, үүсмэл хогийн цэг бий болгож байгааг камерын хяналтаар илрүүлэх боломжтой болжээ.

Багийн захиргаанаас энэхүү ухамсаргүй үйлдэл гаргасан иргэдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахыг мэдэгдэж, цаашид дахин зөрчил гаргавал хариуцлага тооцохоо анхааруулж байна.
Мөн одоо байгаа орчны хог хаягдлыг тухайн хэсгийн айл өрхүүдээр өөрсдөөр нь цэвэрлүүлэхээр зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг хог хаяхгүй байх, орчны ариун цэврийг сахиж соёлтой байхыг уриаллаа.



