ДСЦТС ХК: Газар шорооны ажил хийхдээ кабель шугам гэмтээж, хуучин дарханд цахилгаан тасарсан – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

ДСЦТС ХК: Газар шорооны ажил хийхдээ кабель шугам гэмтээж, хуучин дарханд цахилгаан тасарсан

Сүүлийн өдрүүдэд иргэд байгууллагууд газар шорооны ажил хийх явцдаа кабель шугам гэмтээж цахилгаан эрчим хүч тасалдуулсан зөрчлүүд нилээд гарч иргэдийг бухимдуулж байна гэж ДСЦТС ХК цахим хуудаст нийтэлжээ.
Тухайлбал өнөөдөр /2025.10.23/ 12:05 цагт гурил тэжээлийн компани газар шорооны ажил хийхдээ кабель гэмтээснээс үүдэж хуучин Дарханы Өнгөт хороолол, 15-р сургуулийн ойр орчмын айл өрх ААН, 18-ын буудлын ойр орчим, 20/2, 20/3, 20/4, 20/7-р байрууд, 1-р 60 айл, 2-р 60 айл, 445-р хорих анги, Алтан тос ХХК зэрэг олон цэгүүдэд хүчдэл тасалдлаа. Шуурхай бригад гэмтлийг газар дээр нь ажиллаж засварлан эрчим хүчийг сэргээж байна гэсэн байна
Иймд иргэд ААНБ-ууд газар шорооны ажил хийхдээ газар дор цахилгааны кабель шугам байгаа эсэхийг нягталж мэргэжлийн байгууллагаар ЗААВАЛ шалгуулж болзошгүй аваари ослоос сэргийлэхийг анхааруулж байна

Холбоотой мэдээлэл

Back to top button