Чойномын Мөнхтэмүүлэн аавынхаа бүтээлээс амьдралын үнэнийг олж хардаг

Чойномын Мөнхтэмүүлэн гэх бүсгүй аавынхаа нэрээрээ нэрлэсэн номын мухлаг ажиллуулж номд дуртай хүмүүсийн дунд амьдарч байна.Мянган төгрөгөөс дээш үнээр хуучны номуудыг худалдаалдаг. Аль болох хатуу үнэ хэлдэггүй болохоор ном хайж ирсэн нэгнийг гонсойлгохгүй буцаахыг боддог гэж даруухан ярив.
Нэг удаа мухлагаар нь ирсэн эгчийг хаалганы ойролцоо өрсөн номууд руу зааж энэ үнэгүй номууд та таалагдсан номоо аваарай гэж хэлээд загнуулсан гээд инээв. Хүний зохиол бүтээлийг үнэгүйдүүлж болохгүй гээд эгч 500 төгрөг өгөөд нэг ном авсан нь их зүйлийг бодогдуулсан.Тэр цагаас хойш амнаас гарч байгаа үгийн алдааг ахиж гаргахгүй гэж хичээх болсон. Хавтасгүй болсон хуучны номыг хэн нэгэнд санал болгохдоо танд хэрэгтэйг нь авч болно гэдэг болохоор хүүхдийн номууд нь хурдан дуусдаг гэв.
Аавынхаа нэрээр нэрлэсэн номын мухлагаа нээхээс өмнө тэрээр номууддаа цүнхлээд гадуур зарж борлуулдаг байсан аж. Номын мухлагтай болсноор хуучин, шинэ гэлтгүй номын фондоо баяжуулж, хэвлэлийн газруудтай ч хамтарч ажиллаад эхэлсэн байна. Дуртай зүйлээ бизнес болгож их бага гэлтгүй ашиг шимийг нь хүртэж амьдрах сайхан гэж ярьж байв.
Хүүхэд байхдаа сумын сургуулийн дотуур байрны номын сангийн номуудыг бараг л дуусгасан гэж ярих түүний хувьд аавын минь зохиол бүтээлд амьдралын бодит үнэн шингэсэн байдаг болохоор зарим үед хүч авч илүү өөдрөг алхах урам зориг өгдөг. Тийм ч болохоор өнөөдөр ч зохиол бүтээлийг нь олж үзэхээр манай мухлагийн зорьж ирдэг хүмүүс олон байдаг нь бахархалтай байдаг гэсэн юм.
Нэрт найрагч Чойномын охинтой хийсэн ярилцлагын дэлгэрэнгүй бичлэгээс хүлээн авч үзнэ үү.