Үндэсний дархлаа буюу эвхмэл ном, хуйлмал судар бүтээж байна
О.Дашбалбар тэнгэр шиг бай, Амьдадаа бие биеэ хайрла зэрэг сонгодог яруу найраг орчин үеийн болон эртний сургаалын зохиолуудыг “Эвхмэл судар” болгон монгол бичгээр буулгаж, Дарханд, Урианхай, Үзэмчин, Захчин гэх мэт монголын олон ястны сэтгэлд хоногшсон дуунуудыг хуйлмал судар болгон бүтээж, бурхан бүтээдэг нагтан зургийн аргыг ашиглан дүрслэлээр баяжуулан бүтээжээ.
Хэл шашны ухааны магистр Ж.Эрхэмсайханы хувьд 20 гаруй жил монгол бичгийг дэлгэрүүлэх үйлст ажил амьдралаа зориулж явна. Монголын сор бүтээлүүдийг монгол бичгээр буулгаж, торгоор баринтагласан түүний судрууд үнэлж баршгүй оюуны өв соёл болж олон түмэнд дэлгэгдэж байна.
Өвөө минь лам байсан. Өдөр бүр л хуучны судар ном сэргээн засварлаж, эмээ минь баринтаг оёж, он цагийн урсгалд шаргалтсан хуудсыг эвлүүлэн суухыг харж өссөн болохоор “Эвхмэл судар”, “Хуйлмал ном”-оо туурвиж, энэ цагт уламжлалаа дээдлэн сэргээх, хадгалах, өвлүүлэх зорилго тээж байна гэж тэрээр даруухан хуучилна.
Баринтаг бол хүнээр яривал хувцас нь гэсэн үг. Тиймээс нарийн жаягтай, нандин утга агуулгатай бэлтгэх учиртай. Тиймээс өнгөний билэгдэхийг шингээж, олон зүйлийг эргэцүүлж “Эвхмэл судар”-аа бүтээж байна гэв.Ном соёлоо түгээн дэлгэрүүлэх,судар номоо дээдлэн ирсэн уламжлалыг сэргээх, хадгалах, өвлүүлэн асар их том зорилго тээж бичгийн хүн бие сэтгэлээ зориулан хичээнгүйлэн туурвиж байна.
Монгол хүн бүхэн монгол бичгээ дээдэлдэг хэрэглэдэг байгаасай гэж хүсье. Монгол бичиг бол үндэсний дархлаа билээ.