НийгэмХураангуй мэдээ
Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ 70 сая төгрөг байхаар тогтоолоо

Дархан Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 06 дугаар хуралдаанаар хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох, зээл олгох салбар чиглэлийг баталлаа.
Нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид 70.0 хүртэл сая төгрөг байхаар тогтоолоо
Зээл олгох салбар чиглэлийн хувьд:
1. Хоол, хүнс үйлдвэрлэл
2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
3. Хөнгөн үйлдвэрлэл
4. Сав, баглаа боодол
5. Бусад чиглэлээр хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг олгоно.
Уг төсөл нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой
улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан “Хоршоог хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.



