Дархан Уул аймагт Job center төв нээгдлээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан Уул аймагт Job center төв нээгдлээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Job center төвийн  орон нутгийн салбарууд нэгээр нэмэгдэж Дархан Уул аймагт тус төвийн салбар ЖДҮГ-т нээгдлээ. Гурван хөдөлмөрийн бриж хамтран тус төвийн үйл ажиллагааг тогтмол явуулахаар болсон байна

Job center төвөөр дамжуулан ур чадварын үнэлгээ хийлгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авах, салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар авах боломж бүрдэж байна

Хөдөлмөр эрхлэхгүй байгаа иргэдийг ажилтай болгох, ажилтан хайж байгаа ААНБ-уудын хүний нөөцийг бүрдүүлэх, сургалт дадлага, чадамж олгох тус төвийн үүд хаалга хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрт нээлттэй тус төвийн үйл ажиллагаагаар дамжуулан халамжаас хөдөлмөрт шилжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна

Холбоотой мэдээлэл

Back to top button