Дархан захын түрээслэгчид 128 хүүхдэд тус бүр 200.000 төгрөгийн иж бүрэн хувцасны багц өглөө – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан захын түрээслэгчид 128 хүүхдэд тус бүр 200.000 төгрөгийн иж бүрэн хувцасны багц өглөө

Өвлийг хүйтэн өдрүүдэд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дулаахан хувцас өгч сэтгэлийн дэм үзүүлдэг аянд Дархан захын түрээслэгчид жил бүр нэгдэж тусламжийн гараа сунган ажилладаг. Хүүхдийн байгууллагууд, багуудаас гаргасан судалгаанд үндэслэн энэ жил 25.9 сая төгрөгийн дулаан хувцас хүргүүлж байна.

Энэ жилийн хувьд багуудаас гаргасан судалгаанд үндэслэн хүүхдүүдийн хүйс, насанд нийцүүлэн 128 хүүхдэд тус бүр 200.000 төгрөгийн үнийн дүн бүхий малгай бээлийнээс эхлээд цамц өмд гутал, гадуур хувцас бэлтгэсэн байна

Өвлийн хүйтэнд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дулаан гутал, хувцас хүргэдэг аяныг Дархан сумаас өрнүүлдэг бөгөөд Тээвэр Дархан компани буюу Дархан захын түрээслэгчид аяныг дэмжиж худалдаалан борлуулдаг бэлэн хувцаснаасаа өгч дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна

 

Холбоотой мэдээлэл

Back to top button