НийгэмХураангуй мэдээЭдийн засаг
Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар 2025 онд 41,3 тэрбумын батлан даалт гаргасан байна

Зээлийн батлан даалтын сан нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргадаг. Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүс 2024 оны 10 сараас Дархан Уул аймагт ХХААХҮЯ байрлан Төв, Сэлэнгэ, Дархан Уул аймгийн иргэдэд үйлчилгээгээ ойртуулан ажиллаж байна
Банк санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэлтэй ч барьцаа хөрөнгө дутагдалтай ЖДҮ эрхлэгчийн барьцаанд 60 хүртэл хувьд нь батлан даалт гаргадаг. Мөн 2021 оноос орон сууцны ипотекийн зээл урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргаж байгаа бол 2024 оноос хоршооны гишүүн малчны зээлд батлан даалт гаргаж байна
ЖҮД-г хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлд тавигдах шаардлага, холбогдох материалын талаарх асуудлаар мэдээлэл авах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид, иргэд ХХААХҮЯ-ны 1 давхарт байрлах зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбарт хандаж мэдээлэл авах юм
Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар 2025 онд 1722 харилцагчийн 75,3 тэрбум төгрөгийн зээлд 41,3 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Тус сангийн төвийн бүсийн салбараас Дархан-Уул аймгийн иргэд, ААНБ-ын төлөөлөлд мэдээлэл өгөх сургалт өдөрлөг зохион байгуулж, ЖДҮ-г хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, хүсэлт гаргах дараалал зэрэг асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна





