Дарханы нэгдсэн эмнэлэг Буриад улсын Улаан-Үд хотын эмнэлэгтэй хамтран ажиллана

Дархан Нэгдсэн эмнэлэг нь 2023 оноос эхлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлгийн мэдрэлийн тасгийн мэргэжилтэнгүүдтэй хамтран ажиллаж ирсэн билээ. Тус тасгийн болон дүрс оношилгооны эмч мэргэжилтнүүд тархины бүлэн уусгах эмчилгээний үр дүнгээ тайлагнаж улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлөх, эмнэл зүйн сургалтын боломжуудыг судлах, хөгжүүлэх зорилгоор Дархан Нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат, Буриад Улсын Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлгийн захирал Александра Михайловно Данчинова нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Дархан Нэгдсэн эмнэлэг эмнэлэг болон Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар боломжтой
Улаан-Үд хотын Н.А.Семашкогийн нэрэмжит эмнэлэг нь 1924 онд байгуулагдсан ууган эмнэлэгүүдийн нэг бөгөөд1825 ажилчидтай 23 салбар нэгжтэй 761 ортойгоор үйл ажиллгаа явуулдаг байна



