Дархан сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцлээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцлээ

Дархан сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит VI хуралдаанаар орон нутгийн хөгжлийн бодлого, төсөв санхүү, газар зохион байгуулалт, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг дараах асуудлыг хэлэлцэв Үүнд:

1. Дархан сумын ИТХ-ын 2025 оны тайлан
2. Дархан сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай
3. Дархан сумын Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан
4. Дархан сумын Засаг даргын 2025–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
5. 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Дархан сумын ИТХ-ын “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/02 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
6. 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан
7. Дархан сумын 2026 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
8. Дархан хотын эдэлбэр газрыг шинэчлэн тогтоох тухай
9. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлах тухай
10. Хоршоог хөгжүүлэх сангийн зээл олгох салбар, чиглэлийг батлах тухай
11. Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээ, төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
12. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай гэсэн асуудлыг хэлэлцэв

Холбоотой мэдээлэл

Back to top button