Дарханы нэгдсэн эмнэлэг томпсоны шарх тэлэгч багажтай болсон байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дарханы нэгдсэн эмнэлэг томпсоны шарх тэлэгч багажтай болсон байна

Орон нутгийн төсвийн 131 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт эмч ажилчдын захиалгын дагуу нэн шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.
Тархины хагалгааны ком, томпсоны шарх тэлэгч, хутганы иш, хайч, хямсаа, судасны зүү баригч, яс баригч, тасдагч хөрөө зэрэг сайн чанарын зэвэрдэггүй материалтай, олон удаагийн хэрэглээний ариутгалын чанар даах 32 нэр төрлийн 534 ширхэг багаж хэрэгсэл багтжээ байна. Томпсоны шарх тэлэгч багаж нь орон нутагт анх удаа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ашиглагдахаар боллоо. Энэхүү багаж нь элэг тайрах хагалгаа, хэвлийн хөндийн томоохон хагалгааны үед зүслэгийг нээж, хүний гар ашиглахгүйгээр шархны ирмэгийг тогтвортой барихад ашиглагддаг тусгай багаж юм.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын дарга А.Янжмаа нар тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж, хагалгаанд нэн шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн төсвийг ирэх оны төсөвт суулгахаа илэрхийлсэн байна. Төслийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, эмч Б.Батхишиг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button