НийгэмХураангуй мэдээ
Хориглосон бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байна

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор “Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүс”-ийг тогтоосон. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хориглосон бүсэд мал бүхий айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр нүүж ирж буусан зөрчил илэрч байгаатай холбогдуулан Дархан сумын Засаг даргын А/97 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажилласан байна.
Хориглосон бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд холбогдох хууль, журам, мэдээллийг танилцуулж, 3 хоногийн хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлэн, газар чөлөөлөх талаар сануулга өгч ажилласан байна. Хориглосон бүсэд мал, туслах аж ахуй эрхлэх нь хотын ногоон байгууламжийн хадгалалт, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, орчны цэвэрлэгээ, тохижилтод сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэж байна
Хориглосон бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлж иргэдийг холбогдох шийдвэр, журмыг мөрдөн хамтран ажиллахыг уриалсан байна.



