Өсвөрийн аврагч-2026 буухиа тэмцээн болж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Өсвөрийн аврагч-2026 буухиа тэмцээн болж байна

Аймгийн Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн жилийн ажлын төлөвлөгөөнд туссан “Өсвөрийн аврагч-2026” буухиа тэмцээн Дархан хотын соёл амралтын хүрээлэн дэх хөл бөмбөгийн талбайд болж байна.

Уг тэмцээнийг Онцгой байдлын газар, Боловсролын газар хамтран зохион байгуулж байна. Сүүлийн 3 жил завсарлаад байсан уг тэмцээнийг дахин сэргээн зохион байгуулж бөгөөд нийт 12 сургуулийн баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Өсвөр үеийнхэнд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, гамшгийн үед болон болзошгүй эрсдлийн үед өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх чадварт сургах зорилготой. Үүгээр ч зогсохгүй эр зоригийн хүмүүжил, тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг олгох, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гээд олон талын ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Энэхүү аймгийн тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид бүсийн тэмцээнд оролцох ба бүсийн тэмцээнээс шалгарсан ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах улсын тэмцээнд оролцох юм.

“Өсвөрийн аврагч-2026” буухиа тэмцээн нь Монгол улсын Засгийн газрын 2017 оны “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагддаг.

Холбоотой мэдээлэл

Back to top button