Хураангуй мэдээЭдийн засаг
Дархан хотын үйлдвэрлэгчид Улан Үд хотноо бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Улан Үд хотноо зохион байгуулагдаж буй Дархан хотын “Эдийн засаг, соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд Дархан хотын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 15 аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгжүүд хөнгөн үйлдвэрлэл, гар урлал зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, Улан Үд хотын иргэд өргөнөөр үйлчлүүлэн, бүтээгдэхүүний чанар, загвар хийц өрсөлдөх чадварыг өндрөөр үнэлж байгаагаа онцолжээ
Хоёр хотын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлан таниулах, бизнесийн шинэ боломжийг бий болгоход чухал ач холбогдолтой юм.



