Хог хаягдлын менежментийг сайжруулах шийдлийг хэлэлцэж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хог хаягдлын менежментийг сайжруулах шийдлийг хэлэлцэж байна

Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хог хаягдлын менежментийг сайжруулах цогц төслийн хүрээнд эрдэмтэн судлаач, инженер техникийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөнөөр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, техник технологийн шийдэл, дахин боловсруулах боломж, ландфиллын менежмент зэрэг асуудлыг хэлэлцэж, төслийн шинжлэх ухаанч үндэслэл, техник эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцож байна.
Зөвлөгөөний үеэр Дархан сумын Засаг дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Т.Тулгаа “Ногоон тойрог” төслийн танилцуулгыг хийж, Дархан хотод хэрэгжүүлэх хог хаягдлын нэгдсэн менежментийн загвар, ангилан ялгалтын үе шат, дундын терминал байгуулах боломж, хог хаягдлаас эрчим хүч гаргах технологийн шийдэл зэрэг асуудлыг танилцуулсан байна.

Мөн зөвлөгөөнд оролцогчид үнсэн сангийн эрсдэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Төмөртолгойн уурхайн ашигласан талбайд төсөл хэрэгжүүлэх боломж, санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн удирдлага, “Ногоон Дархан-2032” хөтөлбөртэй уялдуулах асуудлаар хэлэлцсэн байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button