Гүйцэтгэл нь 50%-д хүрээгүй барилгад захилга авахыг хориглох шийдвэр албажжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Гүйцэтгэл нь 50%-д хүрээгүй барилгад захилга авахыг хориглох шийдвэр албажжээ

Дархан Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал орон сууцны захиалга аваад үүргээ биелүүлдэггүй иргэдийг хохироодог үйлдэл тасрахгүй байгаатай холбоотой, аймгийн хэмжээнд орон сууцны барилгын явц 50% хүрээгүй тохиолдолд иргэдээс захиалга авахыг хязгаарлаж шийдвэр гаргасан байна.

Тэрээр асуудлаар БХБЯ-нд болон ЗГ өргөтгөсөн хуралдаан дээр саналаа илэрхийлж байсан бөгөөд цаашид хууль болон хязгаарлана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт орон сууцны захиалга авч иргэдийг хохироосон 4 барилга 10 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой байна. Иргэд орон сууцны захиалга өгч сонголт хийн гэрээ байгуулахдаа хууль эрх зүйн талаас сайтар судалж, хариуцлагатай хандаж байхыг уриалж байна гэжээ

Холбоотой мэдээлэл

Back to top button