НийгэмХураангуй мэдээ
Бараат хогийн цэгт хамгаалалтын ойн зурвас байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оноос хойш нийт 1 сая 949 мянга 263 ширхэг мод тарьж, зохих арчилгаа хамгаалалтын ажлыг гүйцэтгэж байна. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний 127 сая төгрөгийн зардлаар энэ онд Бараат хогийн цэгийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Мартай цамхаг ХХК гэрээлэн гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна.
Ажлаа бараат хогийн цэгийн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 760 ширхэг улиас модыг тарихаар ажлаа эхлүүлжээ. 2026 оны хавар аймгийн хэмжээнд нийт 730 гаруй мянган мод тарихаар төлөвлөсөн байна
Тэрбум мод хөдөлгөөн хэрэгжсэнээр аймгийн мод үржүүлгийн газруудад 3.1 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдээд байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 82 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, ААНБ 52.5 хувиар нэмэгдсэн байна.
Дархан-Уул аймаг хамгийн их мод тарьж ургуулсан эхний 5 аймгийн нэгд багтаж байна.



