UncategorizedНийгэмХураангуй мэдээ
Ц.Булган Харааны бэрхшээлтэй иргэн ажлын байр бий болгож бүрэн хараагүй хоёр хүнийг ажиллуулж байна
Хараагүй иргэдийг нийгэмд гараад ганцаараа ч явж чадахгүй хөдөлмөр хийх боломжгүй гэж гэр бүлийнхэн нь залуусын мөрөөдлийг үгүй хийж байгааг хараад харамсдаг. Харааны бэрхшээлтэй иргэдийн гарын мэдрэмж, сонсгол сайн хөгжсөн байдаг. Хараагүй иргэд гар урлал,эсгий эдлэл, бариа засал гэх мэт гарт л мэдрэгдэж бүтээх олон ажлыг тэд хийж чадна. Нийгэмд гараад юу хийх вэ гэхээсээ илүү юу хийх боломжтой вэ гэж ар гэр, ах дүүс, нийгмийн халамжийн байгууллага судлаад үзвэл олон ажлыг амжуулах хүч бий…
Түүний хувьд бариа заслын үйлчилгээг арав гаруй жил иргэдэд үзүүлж байгаа аж. ХБИ-ийг дэмжих төсөлд хамрагдаж харааны чадвар бүрэн алдалттай хоёр иргэнийг ажлын байртай болгосон байна.
Өөрөөр үлгэрлэж олон залуусыг ажиллуулахыг зорьж байна.