НийгэмХураангуй мэдээ
Дархан хотын өдөр мэндэлсэн иргэддээ хүндэтгэл үзүүлжээ

Дархан хот үүсэн байгуулагдсаны түүхт 65 жилийн ойн баярын өдөр хоёр бяцхан охин хорвоод мэндэлжээ. Өнөөдөр аймгийн удирдлагууд 2 үрсийн гэр бүлд баяр хүргэж, аав болон өвөө нарт нь гарын бэлэг гардуулсан байна.

Ирэх оноос эхлэн Дархан хотын ойн баярын өдрөөр тухайн өдөр төрсөн бүх иргэдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг байхаар шийдвэрлэснийг аймгийн Засаг дарга мэдэгдсэн байна.
Төр улсдаа түшигтэй, түмэн олондоо энэрэлтэй, төрөлх Дархан нутгийнхаа ирээдүйн эзэн хариуцлагатай иргэн болж өсөж хүмүүжихийн ерөөл дэвшүүлж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе



