НийгэмХураангуй мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгчийг Дархан хотын Найрамдал талбайд цэргийн хүрээнийхэн хүндэтгэл үзүүлэн угтлаа. Мөн төрийн албан хаагчидтай уулзаж, улс орны гадаад, дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Дархан Юнайтед аренад 15:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана.



