НийгэмХураангуй мэдээ
Хүүхдйин нэгдсэн чуулганд 450 гаруй хүүхэд, салбар хэлэлцүүлэгт 500 гаруй хүүхдийн төлөөлөл оролцлоо

Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, санал санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдэл боловсруулах зорилготой Хүүхдйин төлөө за бол заавал хийе уриан дор хамтарсан чуулган зохион байгуулагдлаа байна.
Чуулганаар хүүхдүүд зөвхөн оролцогч төдийгүй өөрсдийн эрх ашигт нөлөөлөх асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, санал санаачилга гаргах, шийдвэр гаргагчдад саналаа хүргүүлэх, цаашдын хэрэгжилтэд оролцох боломжийг нээлттэй олгож байна
Нэгдсэн чуулганд 450 гаруй хүүхэд, салбар хэлэлцүүлэгт 500 гаруй хүүхдийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Аймгийн Засаг дарга болон хэлтэс агентлагийн дарга нар, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй шууд харилцаж, санал зөвлөмжөө биечлэн хүлээлгэн өгөх юм.
Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг аймгийн удирдлагууд, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд хамтран хэлэлцэж, орон нутгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусгах юм
Дархан-Уул аймаг сүүлийн жилүүдэд 1-рт хүүхэд уриалгыг дэвшүүлж, хүүхдийн сурч хөгжих орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсээр байна.
Энэхүү чуулга уулзалт Европын холбоо / EU Delegation to Mongolia/ болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын дэмжлэгтэй зохион байгуулагдаж байна



