НийгэмХураангуй мэдээ
Цэцэрлэг, сургуулийн тогооч нар ур чадвараараа өрсөлдлөө
Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй “Шим тэжээлийн боловсрол” сарын аяны хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэ жор, технологи нэвтрүүлэх, улсын уралдаанд оролцох тогоочийг шалгаруулах тэмцээн боллоо.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын тогооч нарын хөдөлмөр, ур чадвар, хариуцлага, бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал. Тэгвэл өнөөдрийн уралдаан нь тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинэ жор, технологи, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн эрүүл, шим тэжээллэг хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог байна.



