Дархан Ус Суваг ХК: Ухаалаг холигч суурилуулахдаа үл буцах хаалт заавал суурилуулна уу – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан Ус Суваг ХК: Ухаалаг холигч суурилуулахдаа үл буцах хаалт заавал суурилуулна уу

Сүүлийн үед гал тогоо болон шүршүүрт суурилуулж буй автомат, ухаалаг холигч /товчлууртай, даралтаар ажилладаг, усны температурыг градусаар тохируулдаг зэрэг/ нь усны тоолуурын хэвийн ажиллагаанд нөлөөлөх тохиолдол гарч байна. Тухайлбал, халуун, хүйтэн усны шугамын даралтын зөрүүгээс шалтгаалан ус нэг тал руугаа холилдох, тоолуурын заалт буруу гарах, заалт буцаж өөрчлөгдөх зэрэг асуудал үүсэж, улмаар усны төлбөр нэмэгдэх эрсдэлтэй байна.
Иймд:
  • Гал тогоо болон шүршүүрт ухаалаг холигч шинээр суурилуулахдаа
  •  Өмнө нь суурилуулсан ухаалаг холигчтой хэрэглэгчид
Усны тоолуурын холболтод ҮЛ БУЦАХ ХААЛТ заавал суурилуулж, мэргэжлийн байгууллагаар шалгуулна уу.
Үл буцах хаалт нь усны урсгалыг буцахаас сэргийлж, тоолуурын хэвийн ажиллагааг хангах, төлбөрийн зөрүү үүсэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

Холбоотой мэдээлэл

Back to top button