Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд Дархан-Уул аймаг тэргүүлжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалдаг “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.
2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээний эхний таван аймгаар:
Дархан-Уул – 100 оноо
Дорноговь – 96.2 оноо
Орхон – 92.3 оноо
Өмнөговь – 79.8 оноо
Дорнод – 76.5 оноо
2023 онд гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан Дархан-Уул тэргүүлж, Орхон нэгдүгээр эрэмбээс гуравдугаарт шилжлээ. Эрэмбээрээ Баянхонгор (16 → 12), Дундговь (21 → 17) хамгийн их ахиж, Төв (12 → 18), Хэнтий (8 → 13) хамгийн их ухарлаа.

 

Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тэргүүлэв.
Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 61.5 болж, 2023 оноос 5.2 оноогоор буурсан.
21 аймгаас 5 аймгийн ерөнхий оноо өсөж, 16 аймгийн оноо буурсан байна

Холбоотой мэдээлэл

Back to top button