World Cleanup Day-2026 бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон сурагчдад батламж гардууллаа – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

World Cleanup Day-2026 бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон сурагчдад батламж гардууллаа

Байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой World Cleanup Day-2026 хөдөлгөөн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

2026 оны 09 дүгээр сарын 17, 18, 19-ны өдрүүдэд зохион байгуулж, Хараа болон Чулуут голын сав дагуух 8,5 га талбайд цэвэрлэгээ хийж 24,3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.

Бүх нийтийн цэвэрлэгээнд 17-р сургуулийн 10-12-р ангийн сурагчид сайн дураараа нэгджээ. Сайн дурын ажилд өөрсдийн санаачилгаар оролцсон сурагчдад аймгийн ЗДТГ-аас талархал илэрхийлж, батламж гардууллаа.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button