Төрийн алба хаагчдын төвийн бүсийн уулзалт болж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Төрийн алба хаагчдын төвийн бүсийн уулзалт болж байна

Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисс, Ёс зүйн хороо, Жендерийн үндэсний хороо, Удирдлагын академи, “Канад-Монголын Мерит” төсөл хамтран Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх төвийн бүсийн уулзалтыг Дархан-Уул аймагт 11-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна


Энэхүү уулзалт нь төрийн албан хаагчдад хууль тогтоомж таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, бэхжүүлэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Уулзалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган,Орхон аймгийн 200 гаруй төрийн албан хаагч оролцож байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button