Ц.Хишигжаргал: Үндэсний хэл, бичиг соёл бол тусгаар тогтнолын баталгаа – Цэц.МН
UncategorizedНийгэмХураангуй мэдээ

Ц.Хишигжаргал: Үндэсний хэл, бичиг соёл бол тусгаар тогтнолын баталгаа

Тусгаар тогтнолын үнэ цэнэ гэдгийг сурагчид өөр өөрсдийнхөөрөө хариулж байна. Тусгаар тогтнолын баталгаа бол бид Монголоороо байхын утга учир гэж монгол хэлний багш Ц.Хишигжаргал хичээлээ эхлүүлсэн юм.

Ширгэшгүй баян үгийн сан хөмрөг, шавхагдашгүй оюуны бүтээл, эх хэл, түүх соёл, босоо монгол бичигт тусгаар тогтнолын үнэ цэнэ оршин байна.

          

16-р сургуулийн Б.Ариунтуяа багштай 9а ангийн сурагчид Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан үндэсний бичгийн хичээлээрээ бийрийн бичгээр тусгаар тогтнол, түүний үнэт зүйлсийн талаар буулгаж, уран зохиолын хичээлээр Д.Пүрэвдоржийн Тусгаар тогтнол шүлгийг бахархан цээжээр уншив.

Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд тусгаар тогтнол, түүний үнэ цэнэ, эх орноо хайрлан хамгаалах үзэл мянган жил бадрахыг бэлгэдэж сурагчид Тусгаар тогтнолын өдөрт дуу хоолойгоо хүргэж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button