Зарим хүмүүсийн төсөөлөөгүй тийм л сэтгэл хөндүүлэх цэгт хүрч ажилладаг – Цэц.МН
UncategorizedНийгэмХураангуй мэдээ

Зарим хүмүүсийн төсөөлөөгүй тийм л сэтгэл хөндүүлэх цэгт хүрч ажилладаг

Асаргаа, халамж, хэн нэгний тус дэм шаардлагатай байгаа хүмүүст үр хүүхэд, ах дүү нь болж эргэж тойрч халамжлах үйл хэрэгт амьдралынхаа 10 гаруй жилийг зориулж яваа ахимаг насны эмэгтэйчүүдийг бид онцолж байна.

Өвлийн хүйтэнд галаа түлж чадахгүй бээрч хэвтэх ахмад, зуны халуунд усаа дөхүүлж чадахгүй хэн нэгэн ирэхийг хүлээх ХБИ, хамаатан садан гэх хүнгүй нэгэнд хань бараа болж сэтгэлийг нь дэвтээж гар хөлийн үзүүрт тус дэм болох үндсэн үүргээ бидний онцолж байгаа сайн дурын ажилтнууд 10 жилийн турш биелүүлж ирсэн байдаг. Хариу нэхдэггүй ч халамжлах ажилдаа чин сэтгэлээ хандаж, сэтгэл хөндүүрлэх тэр л цэгт хүрч ажилласан даа гэж баярлан хуучилна. Хүний тус багаддаггүй гэдэг хэн нэгний төлөө өөрийн амьдралын алтан цагийг зориулж ирэхийг нь хүлээж суугаа хэн нэгэнд халуун хоол цайг нь дөхүүлж, хамт суугаад хууч хөөрөх нь танихгүй танилын хувьд өгч байгаа хамгийн том бэлэг юм.

Халамжлуулагчид юу хэрэгтэй байгааг харсан л бол хашаа, гэр, хоолны шүүгээ гээд л зар хараад арай хямд олж өгөх арга ухаан боддог доо гэж тэд ярьж байсан. Эргэж тойрдог хүмүүсийн асуудал бүрийг сонсож, гарц олох бүрдээ хамтдаа баярладаг. Хүн хүндээ хайртай байхын учир энэ билээ.  

                            

Нэг хүн асаргаа сувилгаа хийх 3 хүнийг хариуцаж авдаг. Тухайн иргэнд шаардлагатай байгаа тус дэм болж чадах бүхнээ хийж өгнө. Улаан загалмайн сайн дурын ажилтан М.Бадамцэцэг, А.Чулуунхүү нарын хувьд сайн дурын ажилтан болоод суралцсан олон зүйл байгааг онцолж байлаа. Тэд өөрт байгаа хэрэглэдэггүй зүйлээ хэрэгцээтэй байгаа хэн нэгэн өгөх нь маш том буян юм гэдгийг олон иргэдэд хэлэхийг зорьж байлаа.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button