АМЬДРАЛЫН ЦЭНЭГ// Д.Анхбаатар Хашаан дээрээ зурагтай айл гэхээр хүмүүс олоод л ирдэг – Цэц.МН
UncategorizedАмьдралын цэнэгХураангуй мэдээ

АМЬДРАЛЫН ЦЭНЭГ// Д.Анхбаатар Хашаан дээрээ зурагтай айл гэхээр хүмүүс олоод л ирдэг

Аавтайгаа хамт гадуур явж байгаад хашаан дээрээ зураг зуруулах санаа төрсөн.Намайг бага байхад л манайд ирсэн нохой их олон жил бидэнтэй хамт амьдарсан. Тэр нохойгоо анх хашааныхаа хаалган дээр зуруулсан.

Билэг дэмбэрлээ бодож зургаан насны морь зуруулахаар захиалсан. Зураач ах нэг унага нэмээд зурчихсан байна.Манайх ам бүл зургуулаа.Бид дүүтэй болох нээ гэж их бэлэгшээж байгаа.

Гэрээ хүмүүст зааж өгөхөд амархан олоод ирдэг. Анх удаагаа зочилж ирсэн хүмүүс ямар гоё зурагтай хашаа вэ гэдэг. Сайхан харагдана даа гэж бодоод зуруулсан болохоор өдөр бүр сайхан энерги мэдэрдэг дээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button