77 настай Сумъяабаатар гуай өнөөдөр ч дугуйгаа унаж хотын гудамжаар жавхаатай явна – Цэц.МН
UncategorizedАмьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

77 настай Сумъяабаатар гуай өнөөдөр ч дугуйгаа унаж хотын гудамжаар жавхаатай явна

Дарханы анхны дугуйчин өвөө 55 жил тасралтгүй дугуй унаж байна. Тэрээр миний эрүүл саруул алхаж гишгэж байгаа минь арван жилийн сурагч байхаасаа л дугуй унаж эхэлсэнтэй холбоотой. 8-р ангид байхдаа анх дугуй унаж сурснаас хойш тасралтгүй 55 жил өөрийн сонирхолдоо хөтлөгдөн амьдарч байна.Насан туршдаа л олсон орлогоороо хүссэн дугуйгаа авч дуртай зүгтээ явж байна даа гэв

Амьдралын ханьтайгаа танилцаад дугуй дээрээ сундлаад л зугаалж явлаа. Анд найзуудтайгаа 1000 гаруй км-ийн холын аялал, олон арван уралдаан тэмцээнд дугуйтайгаа л хамт ханьсаж явлаа.Жолооч мэргэжилтэй ч машины үрүүлийн ард суух сонирхолгүй, дугуйгаа л унаад дуртай зүгтээ аялах хамгийн сайхан мэдрэмжийг өгдөг дөө.

Эрүүл мэндийн хувьд ч сэтгэл зүйн талаасаа ч дугуй унах нь хүний амьдралд маш чухал ач холбогдолтой. Тиймээс дугуйн спортыг сонирхдог хүүхэд багачуудад өөрийнхөө сонирхлоор багшилж, судалж сурснаа хуваалцаж л явна.

Дугуйн зам хаа сайгүй байдаггүй болохоор машин замаар хөдөлгөөн оролцох шаардлага гардаг. Манай зарим жолооч нар автомашин л замын хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн ойлголттой явдаг нь харамсалтай. Дугуй унаад дүрмээ бариад явахад дайрчих шахаад өнгөрөх нь олонтой. Эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэндэд ач холбогдолтой дугуй унах хобби минь дэндүү сайхан юм шүү дээ.

Холбоотой мэдээлэл

Back to top button