UncategorizedХураангуй мэдээ
ЦАХИМ ХУДАЛДААНД 50 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ
Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаа хийх хандлагатай болсон. Цахим гүйлгээний тоо ч эрс нэмэгдсэн. Үүний дотор залилангийн гүйлгээний дүн өсч байгааг Монголбанкнаас гаргасан тайлан харуулж байна. 2018 оны II улирлаас 2021 оны II улирал хүртэл хугацаанд цахим худалдаанд залилангийн гүйлгээгээр 50 гаруй тэрбум төгрөг залилжээ. Энэ нь 2020 оны мөн II улиралтай харьцуулахад 400 хувиар өссөн үзүүлэлт болохыг Bussines.mn онцолжээ.
Залилангийн гүйлгээний тоо нь буурсан ч залилж буй мөнгөн дүн дээрх хугацаанд 102 хувиар өссөн байна. Нийт залилсан мөнгөн дүнгийн 77 орчим хувийг цахим худалдаатай холбоотой залилан эзэлж байна.