Өдөрт нэг машин чулуу гараар бэлтгэж ачдаг байлаа. Эмэгтэй хүнд ахадсан ажил байна даа гэж уйлж байсан найз ч бий – Цэц.МН
UncategorizedАмьдралын цэнэгХураангуй мэдээ

Өдөрт нэг машин чулуу гараар бэлтгэж ачдаг байлаа. Эмэгтэй хүнд ахадсан ажил байна даа гэж уйлж байсан найз ч бий

С.Оюунгэрэл: Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ул шохойг бэлтгэдэг 65 жилийн түүхтэй үйлдвэртээ 1998 онд анх ажилд орж байсан. Чулуун заводын ард иргэдийн хувьд ажил хийж, амьдралаа авч явах ганц үйлдвэр.

Уулнаас чулуу бэлтгэж том машинуудад гараар ачна. Эрчүүд л голдуу хийдэг энэ ажилд анх ороход нэг машин чулуу бэлтгэхэд 9800 төгрөгийн үнэлгээтэй байсан. Өглөө нар мандахтай уралдан гараад л өдөрт нь нэг машин чулуугаа бэлтгэж ачна. Ээжтэйгээ хамт хүмүүст дээл оёж өгөөд хөлсөнд нь 2500 төгрөг авдаг байсан надад үйлдвэрийн цалин 80.000 төгрөг барагдахгүй их мөнгө мэт санагдаж байв.

               

Говийн өдөр их халуун. 30 хол давсан халуун наранд л хөлсөө урсгаад, хөхний сүүгээ гоожуулаад ажилладаг байсан зорилго биелсэн. Миний хүүхдүүд дээд боловсрол эзэмшиж төмөр замын байгууллагаас ажлын гараа эхэлж байна.

20кг лантуу бариад уулнаас чулуу бэлдэж, 5кг хүрзээр хэдэн мянган удаа чулуу, шороо цэвэрлэхдээ хөдөлмөрийн амтанд дурлаж явсан үе минь удахгүй түүх болж халуун хүйтэнд ажрахгүй 20 жил үйлдвэртээ зүтгэж “Тэргүүний төмөр замчин” боллоо. Хөдөлмөр хүнийг голдоггүй, хүн л ажлыг голдог гэдэг үнэн юм билээ.

Хөдөлмөр хүнийг бүтээж, хичээл зүтгэл мөрөөдөлд ойртуулдаг. Ажлын амт гэдэг амьдралыг тэтгэгч хүч юм. Улс орныхоо ган замын бүтээн байгуулалтын ажилд хөлс хүчээ шавхан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хамт олноороо энэ цаг хугацаанд бахархаж, амжилт хүсье.

Холбоотой мэдээлэл

Back to top button