Иргэний хоёр өрөө орон сууцны гэрчилгээний дугаарын сүүлийн 4 тоо өөрчлөгдсөн нь бүртгэгчийн алдаа гэв – Цэц.МН
UncategorizedНийгэмХураангуй мэдээ

Иргэний хоёр өрөө орон сууцны гэрчилгээний дугаарын сүүлийн 4 тоо өөрчлөгдсөн нь бүртгэгчийн алдаа гэв

Иргэн Оюун Дархан сумын 8-р багт байрладаг 2 өрөө орон сууцыг 2001 онд өөрийн нэр дээр худалдан авч байжээ. 21 жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө өөрийнхөн үл хөдлөхийн гэрчилгээний дугаарын сүүлийн 4 тоо эх хувиасаа өөрчлөгдөж, Удвал гэх хүний нэр гарч ирж байна гэж мэдсэн гэв.

Тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан учир өнөөдөр цоожтой авдартаа хийгээд орхисон гэрчилгээнийхээ эх хувийг барьж ажлын цаг эхлэхтэй уралдан Улсын бүртгэлийн хэлтэст хандсан байна.

Тэрээр Оюун гэдэг хүний өмч яагаад Удвал гэдэг нэртэй холбогдсон бэ. Үл хөдлөхийн гэрчилгээний дугаарын сүүлийн 4 тоо огт өөр байгааг та нар хэзээ мэдсэн бэ гэж Улсын бүртгэлийн хэлтсийн даргаас асуув. Мөн би яагаад 8000 төгрөг төлөөд залруулах өргөдөл гаргах ёстой юм бэ. Өөрийн буруугүй үйлдлийн төлөө мөнгө төлж, өргөдөл гаргах ёстойг хариулж өгнө үү гэсэн юм.

Улсын бүртгэлийн газрын дарга, улсын бүртгэгчийн зүгээс гараар шивдэг байхад алдаа гарсан байна. Таны өмч өөр хэн нэгэн хүний нэр дээр шилжээгүй. Яг одоо тог тасарсан байгаа учир шүүх боломжгүй байна. 8000 төгрөгийг манай байгууллага төлөөд залруулаад өгье гэсэн тайлбар хийв.

Иргэн амьдарч байгаа байрныхаа өөрийн өмч гэдгийг нотлох төрийн тамгатай гэрчилгээ нь ажилдаа хариуцлагагүй хандсан хэн нэгнээс болоод алдаа мадагтай байгаад гомдож, бас хардаж байна гэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Back to top button