Европын хотууд төлөөлөгчид айлчлалаа дүгнэж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав – Цэц.МН
ДэлхийНийгэмХураангуй мэдээ

Европын хотууд төлөөлөгчид айлчлалаа дүгнэж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

2022-2025 он хүртэл хэрэгжих Найрамдал төсөл бол Европын Холбооны хотуудтай хамтран ажиллах, туршлага судлах боломжийг орон нутагт олгосон анхны төсөл юм. Төслийн санхүүжилтээр орон нутагт үлдэх эдийн засгийн үр өгөөжийг ЖДҮ эрхлэгчид хүртэх, боловсон хүчин туршлага хуримтлуулах боломжтойгоороо ач холбогдолтой.

 

Төслийн хүрээнд зохион байгуулагдсан тэргүүн туршлага солилцох уулзалт, туршлага судлах айлчлал өндөрлөж, үр дүнгээ хуваалцав.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун: Найрамдал төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хамтын ажиллагаа биеллээ олж байгаад баяртай байна.Бидний хамтын ажил өргөжин тэлж төслийн үйл ажиллагаа Дарханчуудын амьдралд тус дэм болно гэдэгт итгэж байна.

ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирал Л. Пүрвээ: Энэ удаагийн форум европын түнш байгууллага ,хотуудын төлөөлөгч нарт хотынхоо нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчны өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах боломж олгож, цаашид хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлоход хувь нэмэртэй ажил болж байгаад баяртай байна.

Найрамдал төслийн удирдагч, ЕДИЭТ-ийн захирал П.Мэнд-Амгалан: Анхны айлчлал, форумын зорилго Дархан-Уул аймгийн нийгэм,эдийн засгийн нөхцөлтэй танилцуулж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршиж байсан.Цаашид ямар чиглэлээр туршлага солилцох асуудал илүү тодорхой болж байна.Цаашдаа Найрамдал төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бүх шатны хүмүүс тодорхой ойлголт авлаа.Төсөл хэрэгжих хугацаанд үр дүнтэй олон ажлууд хийгдэж, олон хүнд үр өгөөж нь хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Зүүн өмнөд европын нутгийн удирдлагын консорциумын гүйцэтгэх захирал Келмэнд Заяажи: Найрамдал төслөөр дамжуулан орон нутгийн үйлдвэрийн газруудыг хэрхэн дэмжих, ЖДҮ болон гарааны бизнес эрхлэгчдийг ямар байдлаар хамруулах талаар тодорхой ажил зохион байгуулна.Мөн зах зээлээ өргөжүүлэх гадаад харилцаагаа тэлэх боломжийг олгох чиглэлд онцгойлон анхаарал хандуулна. Цаашид Дархан хот тогтвортой хөгжих асуудлын зэрэгцээ төвлөрлийг сааруулж эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой гэж харж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан: Анхдугаар форум зорилгодоо хүрч амжилттай болж өндөрлөж байна.Бидний хувьд олон асуудлыг хөндөж хотынхоо хөгжил ,бизнесийн орчны талаар ярилцлаа.Европын холбооны хотуудтай туршлага солилцох ажлуудын хүрээнд манай хотын зорьж буй ажил биеллээ олоход томоохон дэмжлэг, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.

Словени улсын Аждовшина хотын дарга Тадеж Беоканин: Эхний ээлжийнд бид хийж, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо. Одоо хэрхэн шийдвэрлэх асуудлаа гарган тавих зорилгодоо хүрч байна. Энэ төслийн хүрээнд хотууд хоорондоо хамтын ажиллагаа үүсээд зогсохгүй бизнес эрхлэгчдийг шууд холбох боломжтой болж байна гэж харж байна.

Найрамдал төслийн Энтрепренершип зохицуулагч П.Ганхуяг: Хүний нөөцийг сургах чадавхжуулах талаар хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна.Бид яг адилхан замаар явж байгаа учир хамтын тэргүүн туршлага хуваалцан илүү үр дүнтэй урагшлах боломжтой гэж харж байна.

Хорват улсын Риеко хотын дарга Марко Филипович: Дархан-Уул аймгийн тухай, зарим салбарын мэдээллийг энэ удаагийн айлчлал,форумын үеэр сонсож, биечлэн танилцлаа. Хамтын ажиллагаа маш том цар хүрээтэй харагдаж байна.

Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциумын Европын Холбооны мэргэжилтэн ноён Иоким Рот: 2021 онд 2 сард энэ төсөл санаа хэлбэрээр яригдаж байсан санаа өнөөдөр бодит ажил болж байна. Төсөл эхэлсэн цагаас хойш уулзалтаа онлайнаар хийж байсан.Энэ удаад нүүр тулж асуудлыг хамтдаа шийдэх гарцаа тодорхойлж чадаж байгаагаараа онцлог бас үр дүнтэй байна.Дараагийн уулзалтын хугацаанд өөрсдийн оролцоог хангаж илүү ажил хэрэгч санаануудаа хөрсөнд буулгаж эхэлсэн байх болно.

Камлеш Кумар Патак Төслийн зөвлөх, Грийнвөркс Консалтинг: Европын холбооноос санхүүжилт аваад хэрэгжиж байгаа 150 гаруй төслөөс энэ төсөл нь европын холбооны хотуудыг Монгол улс тэр дундаа Дархан-Уул аймагтай холбож байгаагаараа онцлогтой. Найрамдал төслийн үр өгөөжийг зөвхөн аймгийн төв биш сумуудын иргэд ч хүртэх хэлбэрээр тооцож хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн энэ удаагийн төслийг хэрэгжүүлээд зогсохгүй ногоон хот болох алсын хараанд ойртуулах олон төслүүдийг бид хамтран хэрэгжүүлэх болно. Анхдугаар форумд оролцсон хотын дарга нарын оруулж ирсэн санаа, тэргүүн туршлага алсдаа төслийг амжилттай явуулахад өгч буй үнэ цэнтэй зүйл юм.

Дархан сумын Засаг дарга, Төслийн захирал Т.Тулгаа: Дархан хотын хөгжил дэвшилтэй бодитоор танилцаж шийдэл хайсан уулзалт, форум байлаа.Бид нөхцөл байдлаа газар дээр нь танилцуулж чадсандаа баяртай байна. Илүү нарийвчлан саналууддаа хүргүүлж, бодитой ямар чиглэлийн ажил хийгдэх боломж байгааг олж харахад нэг шат ахиж байна гэж харж байна.

Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт 2025 он хүртэл хэрэгжих Найрамдал төслийн хүрээнд инновац, ногоон хот, энтрепренершип, гарааны бизнесийн чиглэлээр тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Европын Холбооны хотуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх олон талын ач холбогдолтой.

Холбоотой мэдээлэл

Back to top button