Багш дутагдалтай, алслагдсан сургуулиудад цахим хичээл зохион байгуулна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Багш дутагдалтай, алслагдсан сургуулиудад цахим хичээл зохион байгуулна

Edureach төслөөр Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын багш дутагдалтай, алслагдсан сургуулиудад цахим хичээлийг зохион байгуулж боловсролыг тасралтгүй, чанартай олгох, хүртээмжийг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, Ерөнхий боловсролын 30-р сургууль, ECM Групп хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Дархан-Уул аймгийн 3 сумын ЕБ-ын 5 сургуульд 3000 гаруй сурагчид суралцдаг. Нийтдээ 7 багшийн дутагдалтай. Төслийн хүрээнд эхний ээлжид Физик, Газарзүй, Нийгмийн ухааны хичээлийг 30-р сургуулийн туршлагатай багш нар цахимаар заах юм.
Төслийг 2025-2026 оны хичээлийн жилд туршилтаар хэрэгжүүлэн үр дүнгээс хамаарч цаашид аймаг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээлэл

Back to top button