НийгэмХураангуй мэдээ
Аюултай хог хаягдлыг технологийн дагуу устгаж байна

Аймгийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй эрүүл мэндийн байгууллагын 73 нь мэргэжлийн байгууллагын эрхэлж буй зориулалтын үйлдвэрт аюултай хог хаягдлаа устгуулж байна.

“Элемент Медикал” ХХК бараат хогийн цэгт анх байгуулсан био ялзмаг шатаах зуух бүхий газарт өөрсдийн хөрөнгөөр эрүүл мэндийн байгууллагаас гарч буй хог хаягдлыг хүлээн авч тээвэрлэх, ариутган халдваргүйжүүлэх, бутлан устгах үйлдвэрийг байгуулан, үйл ажиллагааг технологийн дагуу явуулж байна.