АМЬДРАЛЫН ЦЭНЭГ: Ч.Нина Эко попкорн түц ажиллуулж хувийн бизнесээ эхлүүлж байна – Цэц.МН
Амьдралын цэнэгНийгэмХураангуй мэдээ

АМЬДРАЛЫН ЦЭНЭГ: Ч.Нина Эко попкорн түц ажиллуулж хувийн бизнесээ эхлүүлж байна

Тэрээр ХБИ-ийн ажлын байрыг дэмжих төсөлд хамрагдаж, ОУХТ-ийн түрээслэгчдээс гарын үсэг цуглуулж жижиг бизнесээ эхэлсэн байна.

Худалдааны төвийн гадна талбайд Эко попкорн борлуулдаг түц ажиллуулж өөрөө өөртөө ажлын байр бий болгожээ. Өрх толгойлсон ээж, таван дүүгийнхээ амьдралд нэмэр болох хүсэлдээ хөтлөгдөн бизнес эхлүүлсэн.

Одоо өргөжүүлж илүү олон Эко попкорн түц байгуулах зорилго тавьжээ. Бэрхшээлээсээ болоод ажилд орж чадахгүй байгаа иргэдэд ажил олгож, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх алсын хараатай ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button