ДАРХАНЧУУД БИДЭНД ШИНЭ БОЛОМЖ, ШИНЭ СОНГОЛТ НЭЭГДЛЭЭ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээЭдийн засаг

ДАРХАНЧУУД БИДЭНД ШИНЭ БОЛОМЖ, ШИНЭ СОНГОЛТ НЭЭГДЛЭЭ

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхахыг хүссэн хүн бүхэнд Apple, Samsung, HP, Huawei, Realme, Bеко зэрэг брэндүүдийн цахилгаан барааг, тэр дундаа Apple, Samsung брэндийн ухаалаг утас, дагалдах хэрэгслийн хамт, Samsung брэндийн телевиз,цахилгаан барааг бүх загвар, багтаамж, өнгө, дизайны өргөн сонголттойгоор худалдаалахаар Сайн электроникс компани Дархан хотын Буудай центрт шинэ салбараа нээлээ.

Дарханчууд бид дэлхийн шилдэг брэндүүдийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой боллоо.

Салбар дэлгүүрээс бүтээгдэхүүнээ урьдчилгаа төлбөргүйгээр, 100 хувийн зээлээр газар дээр нь шийдүүлэн авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Энэхүү онцгой үйл явдалд зориулан Дархан дахь салбар дэлгүүр нь эхний 1 сарын хугацаанд бүх бүтээгдэхүүнээ 30 хувь хүртэл хямдралтай үнээр худалдаалж байна.

Дэлгүүрээ нээж буй Sain electronics компани нь Apple, Samsung, HP брэндийн Монгол дахь албан ёсны хамгийн том, Realme брэндийн цорын ганц дистрибьютер юм.

Өнөөдөр дэлгүүрийн нээлтэд ирсэн хүн бүрт амттан, ундаагаар үйлчилж, амьд хөгжмийн хамтлагийн тоглолтоор бэлэг барьж, хүрэлцэн ирсэн зочдоос азтан тодруулж брэндийн бүтээгдэхүүнийг бэлэглэв.

Дарханчуудад дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж буй Сайн электроникс компанийн Буудай центр дахь Sain electronics Дархан салбар дэлгүүрээр зочлон ирэхийг урьж байна.

Холбоо барих: Утас: 70103399 Дэлгүүрийн байршил: Дархан хот, Буудай зочид буудлын хажууд, Буудай центрт, 1 давхарт, Сайн электроникс Дархан салбар

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button