С.Даваадулам:Ээж бид хоёр аавыгаа суллах гэж Засгийн газарт өргөх бичиг барьж байсан – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

С.Даваадулам:Ээж бид хоёр аавыгаа суллах гэж Засгийн газарт өргөх бичиг барьж байсан

Амарбаясгалан хийдийн лам байсан аавыг нь нэг л шөнө буутай хүмүүс ирээд том машинд аваад явахад нь тэрээр бяцхан охин байжээ. Хаашаа ч юм шөнө дөлөөр аавыг нь буу тулгаад аваад явахад охиныхоо гараас хөтөлсөн ээж нь сүү өргөөд л үлдсэн гэж хоолой зангируулан ярьж байв.

Ямар ч байсан амьд үлдсэн аавынхаа тухай сургийг гаргасан ээж бид хоёр Богдын хүрээ орж Засгийн газарт өргөх бичиг барих гэж их ч хүнд замыг туулж, гудамд хонож, өлсөж ядарч явсны эцэст аавынхаа байгаа газрыг олж очсон. Тун удалгүй аав минь суллагдаж нэг шөнө гэртээ хүрээд ирсэн гэж тухайн жилүүдийн хар бараан түүхийн нэгхэн хэсгээс Даваадулам гуай бидэнтэй хуваалцав.

Аав минь амьд мэнд эргэж ирсэн ч өвчин хуучтай болсон байсан. Бид эсэн мэнд уулзсан ч биднийг хавчин гадуурхаж, нутаг сэлгэх хүртэл байдалд оруулж байсан гэсэн юм. Түүний хувьд сургуульд орохоос эхлээд төгсөөд ажил амьдралын зах татах хүртэл хавчигдмал байдалд амьдарч ирснээ нуусангүй.

Хар бараан он жилүүдийн гашуун түүх их хэлмэгдүүлэлтэд өртөж хохирсон иргэдийн ар гэрээс монголын төр уучлал гуйж цагаатгаж, хүндэтгэл үзүүлж эхэлсэн нь олон зуун хүний хувьд сэтгэлийн тайтгарал болжээ.

Даваадулам гуайн хувьд ч ялгаагүй ааваараа овоглож зоригтой дуугарах болж, цагаатгах ажлын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцож, нөхөн олговор авч өвөөгийнхөн түүхийг хуваалцан үр хойчид нь өв болгосон байна.

Монголын түүхэнд хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр хэзээ ч бүү давтагдаг гэж Даваадулам гуай буян үйлдэж, маань уншиж залбирдаг аж.

Холбоотой мэдээлэл

Back to top button