Эцэг эхийн цахим ур чадварыг дээшлүүлж, хүүхдүүдийн цахим аюулгүй байдлыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээЭдийн засаг

Эцэг эхийн цахим ур чадварыг дээшлүүлж, хүүхдүүдийн цахим аюулгүй байдлыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ

Дархан уул  аймгийн эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ, НҮБ-ийн Хүүхдийн сантай түншлэгч байгууллага болон гурван жилийн хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн нээлтэд Дархан-Уул аймгийн ИТХ дарга А.Янжмаа болон Монгол улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож  төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Төслийн зорилго нь эцэг эхийн цахим ур чадварыг дээшлүүлэх замаар хүүхдүүдийн цахим аюулгүй байдлыг сайжруулах зорилготой. Орон нутгийн 10 сургагч багшийг бэлтгэж, 1000 ээж, 1000 хүүхдийн цахим ур чадвар, цахим аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж ажиллахаар зорьж байна

Энэхүү  хамтран ажиллах гэрээний эхний төсөл болох Дархан уул аймгийн гэр хороололд амьдарч буй ээжүүдийн цахим аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх төсөл нь нээлтээ хийлээ. Уг төсөл нь 1 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Дархан , Хонгор , Шарын гол, Орхон сумуудад хэрэгжиж 1000 ээжийн цахим ур чадварыг дээшлүүлэх юм.

Талууд төсөл хэрэгжих газар болох 12000 иргэн амьдардаг гэр хорооллын бүсэд байрлах Цэмцгэр төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Дархан сумын хувьдТосгонд байрлах Цэмцгэр угаалгын төвд түр сургалтын байр байрлуулна сургалтаа явуулах юм байна.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button