Миний хийсэн бүтээлүүд хэдэн үе дамжин хэрэглэсэн ч үнэ цэнээ алдахгүй

Арван хүүхэдтэй айлын дунд хүү. Аав минь хөвгүүдээ бүгдийг нь мужааны ажилд сургасан.Анх монгол гэрийн нэг нэг унь хийлгэж билээ Ирээдүйд ямар ч мэргэжилтэй байх нь хамаагүй суралцах чадваруудын нэг гэдгийг захиж байсан. Ах нар маань бүгд уран хүмүүс. Миний хувьд арай жаахан загварчлах талруугаа эв дүйтэй гэж боддог хэмээн Дарханчуудын танил дизайнер Бааска хууч хөөрнө.
Хүн төрөлхтөний загварын хэв маяг, нийгмийн хөгжил гэдэг зүйл таазандаа тулсан. Энэ цаг үед эргээд уужим амьсгал аваад органик илүү минимал магадгүй эртний хэв маягтаа шилжиж байна. Найз минь миний гэрт орж ирээд түлшний модоор тавилга хийсэн юм уу гэж асууж байсан удаатай. Өнөөдрийн хувьд харсан хүн бүр модний үнэр, өнгө, мэдрэмж, тав тух талаас нь сайшаадаг
Оросын холбооны улсад тамирчин байсан компани модоор байсан барьдаг байсан. Би байшин, тавилгынхан зургийг гаргадаг байхдаа их зүйл сурч 1990-иэд оноос монголдоо Орос хийц компани байгуулсан олонарван байшин, нийслэлчүүдийн мэддэг томоохон төвүүдийн гаднах тохижилтыг молон хийцлэлээр дүүргэж өгсөн. Цаг хугацааны явцад гаднах тохижилтын ажилд төвлөрч амралтын газрууд хувь хүмүүсийн орчинд өнгө үзэмж нэмэх ажлуудыг хийж байна
Агаараа өөрөө цэвэршүүлдэг, хүний оюун бодлыг тайвшруулах удивастай хуш модыг тэнгэрийн мод гэдэг учир биед ойрхон зүйл хийх нь байгальдаа тэврүүлэх мэт мэдрэмж өгдөг. Модоо оросоос авдаг. 80-120 жил болсон модын өнхөрч унахаас нь өмнө аваад гэрлийн обжураас эхлээд л сандал ширээ болгохдоо байгалийн унаган төрхийг эвдэхгүйгээр бүтээлээ хийдэг.
Хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Миний хийсэн бүтээлийг хэдэн үе дамжин хэрэглэж, үр хойчдоо өвөө эмээгийнхэн сууж байсан сандал, цайлж байсан ширээ, амардаг байсан ор гээд үлдэх н хичнээн үнэ цэнэтэй гэдгийг бодохдоо бүтээл бүрдээ сэтгэлээ шингээж, дуу хөгжим, шүлэг найрагаар дүүрэн нүний гал, сэтгэлийн ураар бүтээлээ хийдэг.
Миний бүтээлүүд миний нэрийн хуудас болдогт сэтгэл хангалуун байдаг