Наадмын талбайд бараа заруулахгүй байхаар шийдвэрлэжээ

Дархан-Уул аймгийн баяр наадам 7-р сарын 9-11-ний өдрүүдэд болно. Наадмын үеэр Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд хуушуур, шорлогны цэгүүдийг заасан цэгт ажиллуулна. 8 байршилд био ОО . Цэвэр усны 6 цэг, Хоолны хаягдал хаях 3 цэгийг гаргах юм байна
Иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн: Морь барианы газраас бусад наадмын талбайд болон эргэн тойронд морь унуулах үйлчилгээ үзүүлэхийг хориглох,
Иргэдэд хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэх автомашинд зөвхөн Ү зөвшөөрөл олгоно Бусад тохиолдолд авто машинууд тусгайлсан зөвшөөрөл шаардлагагүй,
Наадмын талбайг зах шиг болгохгүй байхын тулд хувцас тоглоом гэх мэт бараа заруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна
Хуушуурын гэрийн зөвшөөрөл олгох бүртгэлийг 6-р сарын 29-ний өдрөөс 7-р сарын 5 хүртэл цахимаар явуулна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх иргэн бүр заавал #цагаан дэвтэртэй байхыг шаардана.
Дараах зөвлөмжийг хүргүүлэв:
Наадмын талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчид сүүлийн 6 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байх
Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэхгүй байх
Ундны усыг зориулалтын саванд хадгалах
Нэг удаагийн сав баглаа боодлыг хэрэглэх
Халуун хуушуурыг гялгар уутанд бүтээсэн тавганд тавьж худалдаалахгүй байх
Шошгоны мэдээлэл хангасан бүтээгдэхүүн худалдаалах
Ил задгай хүсний бүтээгдэхүүн худалдахгүй байх
Шорлогийг зөв технологиор бэлтгэн боловсруулах
Түргэн муудах бүтээгдэхүүн борлуулахаар бол зориулалтын дагуу хөргөгч хөлдөөгчинд хадгалах
Хоол үйлдвэрлэлд хэрэглэх махыг шинжилгээнд оруулж, гарал үүслийн гэрчилгээтэй баталгаатай бүтээгдэхүүнээр наадамчдад үйлчлэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.