Ирээдүйн металлургич бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Ирээдүйн металлургич бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Гүйцэтгэх захирлын санаачилгаар Дархан-Уул аймгийн хэмжээнд ЕБС-ийн 12-р ангийн төгсөгчдийн дунд зарлаж буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах цогцолбор үйлдвэрийн төслийн хүрээнд металлурги инженерүүдийг үе шаттай бэлтгэхэд чиглэсэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн металлурги, металлын технологийн чиглэлээр өдрийн ангид элсэн суралцахаар болсон 5 хүртэл оюутныг шалгаруулан 4 жилийн хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг жил бүрээр олгоно

Тавигдах шалгуур үзүүлэлт: Дархан-Уул аймгийн харьяат 2025 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй сурагч байх ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн металлурги, металлын технологи ангид элссэх нөхцөлийг хангасан байх Инженер мэргэжлээр 4 жилийн хугацаанд тасралтгүй, тууштай суралцах сонирхол, эрмэлзлэлтэй байх

Шалгаруулалт: Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оролцогчдын шалгаруулалт 2 үе шаттай байх ба сонгон шалгаруулалтыг тэтгэлэг олгогчоос томилсон ажлын хэсэг хараат бусаар бие даан зохион байгуулна 1-р үе шат: Нийт ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ЭЕШ-ийн оноогоор эрэмбэлэн жагсааж эхний 10 оролцогчийг 1-р үе шатанд тэнцүүлнэ 2-р үе шат: Оролцогч бүр тэтгэлэгт хамрагдах буюу металлурги, металлын технологи мэргэжлээр суралцах зорилгоо тодорхойлсон эсээ бичлэгийг ирүүлэх бөгөөд үгийн тоо заахгүй. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал буюу өндөр оноо авсан эхний 5 хүртэлх оюутанд тэтгэлэг олгож, гэрээ байгуулна

Тэтгэлэгт хөтөлбөр: Хичээлийн жилийн 4 жилд суралцах сургалтын 100 хувийн тэтгэлэг олгоно Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК- ийн хэрэгжүүлэх дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдана

Бүрдүүлэх материал: Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээний хуудас Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн хүсэлт Суралцах чиглэлийн дагуу эсээ бичлэг Иргэний үнэмлэхийн хуулбар Бүртгэлийн хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд бүртгэнэ

Материал хүлээн авах хаяг: – info@dmp.mn – Холбоо барих утас: 99084342

Холбоотой мэдээлэл

Back to top button