Дархан-Уул аймаг: 1476 шалгуулагч ЭЕШ өгнө – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дархан-Уул аймаг: 1476 шалгуулагч ЭЕШ өгнө

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилсэн юм.

Энэ жилийн Элсэлтийн шалгалтад улсын хэмжээнд 35,939 сурагч бүртгүүлжээ. Үүнээс Дархан-Уул аймагт 1476 шалгуулагч бүртгүүлсний 121 нь өмнөх оны, 1355 нь энэ жилийн төгсөгчид байна. Шалгуулагчид нийт 10 судлагдахуунаар ЭШ өгнө. Аймгийн хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчдийн сонгосон хичээлүүдээр нь авч үзвэл:

1. Математик -1106
2. Англи хэл -1039
3. Нийгэм судлал – 810
4. Физик – 454
5. Монгол хэл – 389
6. Хими – 262
7. Биологи – 247
8. Түүх – 38
9. Орос хэл – 27
10. Газарзүй – 16 шалгуулагч тус тус ЭШ өгөхөөр бүртгүүлжээ.

Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв хариуцдаг бөгөөд дараах хуваариар зохион байгуулна. Тодруулбал:
Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/
Түүх – 10:00-11:20
Англи хэл – 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/
Хими – 10:00-11:40
Газарзүй – 13:00-14:20
Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/
Биологи – 10:00-11:20
Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/
Физик – 10:00-11:40
Орос хэл – 13:00- 14:20
Монгол хэл – 16:00-17:20

Холбоотой мэдээлэл

Back to top button